Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол батлагдах нь нэмэгдсээр байгаа аж. Иймд БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүйг МИАТ ТӨХК-аас мэдэгдлээ. Мөн дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг тус компаниас зөвлөжээ.