Онцгой байдлын алба хаагчид Орхон голд осолдсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын нутаг Уушийн ам гэх газарт “Норд Бенз Хово” загварын автомашины жолооч нь голд урссан байна. Сураггүй болсон иргэн автомашин нь голын ус руу хазайж орсон тул татаж гаргах гэж байгаад усанд урссан байна. Тэрбээр Орхон аймгаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчих явахдаа осолдсон болохыг ОБЕГ–аас мэдээлэв.
Ослын дуудлага өчигдөр /2021.09.02/ орой 20:00 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу эрэн хайх, аврах багийн алба хаагчид эрлийн ажиллагааг эхлүүлээд байна.