Аргын тооллын тавдугаар сарын 21, Сумъяа гариг. Билгийн тооллын 7, Үнэг одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5:07 цагт мандан, 20:30 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. 10:29 минутанд өчүүхэн дүүрэн эхэлнэ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.