Улаанбаатарт үүлшинэ. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна. Говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр салхи баруун өмнөөс, нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.