Зам тээврийн ослын бүртгэл, тэмдэглэлийг газар дээрээс нь мэдээллийн санд оруулах төхөөрөмжтэй боллоо
6 сарын 15, 2018

Зам тээврийн ослын бүртгэлийн цахим системийн зарим техник хэрэгслийг Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Замын цагдаагийн албаны удирдлагуудад  гардуулан өглөө. 

Бүртгэлийн системийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан. Өндөр хүчин чадал бүхий хоёр сервер, осол гэмтлийн мэдээллийн нэгдсэн сангийн программ, 85 ширхэг таблет бүхий техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа юм. 

"Дээрх бүртгэлийн системийг ашиглаж нэвтрүүлсэнээр замын цагдаагийн алба хаагч нар зам тээврийн ослын бүртгэл, тэмдэглэлийг тухайн газар дээрээс нь ipad төхөөрөмжөөр дамжуулан шууд мэдээллийн санд оруулах боломжтой. Үйл ажиллагааг 2/3 хүртэл хугацаагаар бууруулах боломжтой юм. Мөн иргэдэд шуурхай үйлчлэх байдал тодорхой хувиар нэмэгдэнэ” гэж уг төслийн дэд удирдагч, доктор, профессор Д.Готов хэлж байв.