Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана
9 сарын 17, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, нийт 5,154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

  • I тунг 134,
  • II тунг 547,
  • нэмэлт сэргээх тунг 3,611 хүн хийлгэсэн буюу нийт 4,292 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь байна. Мөн 2,851 жирэмсэн эх, 12-15 насны 64,776, 16-17 насны 25,652 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг