Apple компани энэ жилийн хамгийн сүүлийн арга хэмжээ болох шинэ бүтээгдэхүүн танилцуулах намрын 2 дахь арга хэмжээгээ 2021 оны 10-р сарын 18-19-нд шилжих шөнө виртуал хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Unleashed нэртэйгээр зохион байгуулагдсан уг арга хэмжээний эхлэл нь хөгжим, тэр дундаа дуу хэмнэлийг онцлон гаргаж ирсэн нь дуу хөгжим сонирхогчдын анхаарлыг их татаж байлаа
Apple Music
Арга хэмжээний хамгийн эхэнд танилцуулагдсан бүтээгдэхүүн бол Apple Music байлаа. Apple Music -ийг "Voice Plan" нэртэй шинэ функцээр худалдан авах боломжтой болсныг зарлалаа. “Voice Plan “сард 4.99 долларын үнэтэй байх бөгөөд 17 орны хэл дээр ашиглах боломжтой юм. Энэхүү шинэ Apple music нь зөвхөн SIRI-тэй холбогдон аудиогоор ажиллах боломжтойгоос гадна одоогийн байдлаар 90 сая гаруй дууг ашиглах боломжтой. Та одоо “Hey Siri, start my Apple Music Voice trial” гэж хэлэхэд л хангалттай.
HomePod Mini
Арга хэмжээний 2 дах бүтээгдэхүүнээр HomePod Mini танилцуулагдлаа. HomePod mini -ийг шар, улбар шар, цэнхэр гэсэн гурван шинэ өнгөөр худалдаанд гаргалаа. Apple -ийн мэдээлснээр шинэ HomePod мини-г 11 -р сард дээрх 3 өнгөнөөс гадна цагаан болон хар өнгөний сонголттойгоор худалдаанд гаргах бөгөөд үнийн хувьд 99 доллар хэвээр байх болно.
Ердөө 3.3 инчийн хэмжээтэй HomePod mini нь гайхалтай дууны ялгарал, Siri-ийн оюун ухаанаас гадна хувийн мэдээллийг өндөр нууцлалтайгаар хамгаална. Мөн Siri-ийн хиймэл оюун ухааны тусламжтайгаар таны яриаг хаанаас ч хамгийн тодоор сонсох болно.
Airpods
Өнөөдрийн арга хэмжээний хамгийн онцлох бүтээгдэхүүний нэг яахын аргагүй AirPods байлаа.
Технологийн мэргэжилтнүүдийн таамаглал ёсоор AirPods-ийг танилцуулсан бөгөөд шинэчилсэн загвар, дуугаралтын чанарыг өндөр түвшинд сайжруулан танилцууллаа. Өдөр бүр шилдэг уран бүтээлчид Dolby Atmos технологийг дэмжих илүү олон дуу, контентууд гаргаж байна. Spatiol аудио нь урьдынхаасаа илүү өндөр чанартай дууг ялгаруулахаас гадна, бодит мэт орчны дууг мэдрүүлэх болно.
3-р үеийн Airpods ус болон хөлсний хамгаалалттай болсон байна. Батарейны ашиглалтын хугацааг 6 цаг тасралтгүй сонсох боломжтой болсон нь хамгийн гайхалтай шинэчлэлт байлаа. Мөн цэнэглэх харцагын тусламжтайгаар тасралгүй 30 цаг дуу сонсох боломжтой болсон юм.
3-р үеийн шинэ AirPods нь өөрчлөн тохируулсан драйвер, дасан зохицох EQ-тэй бөгөөд аудио гаралтыг автоматаар тааруулж,илүү оновчтой болгоно. Apple-н шинэ AirPods нь MagSafe цэнэглэчтэй болсон гэж мэдэгдлээ.
Шинэ 3-р үеийн AirPods нь Apple Music , iOS 15-ийн Conversation Boost гэх мэт онцлог шинж чанаруудтай төгс зохицон ажиллах болно.
M1 Pro болон M1 Max чип
Apple компани хамгийн хүчирхэг чипүүд болох M1 Pro болон M1 Max -ийг өнгөрсөн жил танилцуулсан М1 чипийн дараагийн загвар болгон албан ёсоор танилцууллаа.
Анхны M1 чипийг жил гаруйн өмнө Apple-ийн зөөврийн компьютерт зориулагдсан Arm-д суурилсан анхны чип болгон зарласан билээ.
M1 Pro болон M1 Max нь хоёулаа ижил 5 нанометрийн процессор дээр суурилагдсан боловч гүйцэтгэлийн хувьд том үсрэлт хийх болно гэж амлаж байлаа.
M1 Pro -ийн хувьд Apple нь M1 -тэй харьцуулахад CPU -ийн гүйцэтгэлийг 70 хувиар, графикийн гүйцэтгэлийг хоёр дахин сайжирсан байна. Шинэ чип нь илүү их RAM-ийг дэмждэг бөгөөд 32 ГБ хүртэлх тохиргооны сонголттой байх болно. Нийтдээ M1 Pro нь 33.7 тэрбум транзистортай бөгөөд энэ нь M1 чипийн транзистороос бараг хоёр дахин их юм.
Гэхдээ Apple үүгээр зогсохгүй 10 цөмт CPU-ийн тохиргоотой, бүр илүү хүчирхэг M1 Max загварыг давхар танилцуулсан. M1 Max-н RAM нь (64 ГБ хүртэлх санах ой) болон GPU (32 цөмтэй, 4096 гүйцэтгэх нэгжтэй бөгөөд анхны M1 -ийн GPU -ийн гүйцэтгэлээс 4 дахин их) болж сайжирсан. Нэг Тэрбум транзистор Apple -ийн хийсэн хамгийн олон транзистортай чип юм. Ингэснээр Шинэ чип нь нэг төхөөрөмжид 4 хүртэлх нэмэлт дэлгэц холбох боломжтой гэсэн үг юм.
Macbook Pro
Apple 14 болон 16 инчийн шинэ MacBook Pro-ийг танилцуулж, дизайн болон гүйцэтгэлийн аль алинд нь гайхалтай шинэчлэлтийг хийснээ зарлалаа. 16 инчийн шинэ Macbook Pro нь 2 орчим килограмм жинтэй, 16.8 мм зузаантай бөгөөд 16.2 инчийн дэлгэцтэй байна.
Touch Bar -ийг даралтат товчлууруудаар сольсон бөгөөд баруун талд нь Thunderbolt 4 порт болон SD үүрнээс гадна HDMI, чихэвчний залгуур, зүүн талд хоёр Thunderbolt 4 портууд шинээр байршуулсан. Энэ нь Apple -ийн төхөөрөмжид байгаагүй хамгийн их оролттой бүтээгдэхүүн юм. MacBook Pro нь дээр дурдсан 10 цөмтэй M1 Pro болон M1 Max гэсэн хүчирхэг чиптэй байна.
Шинэ MacBook Pro нь 1080p FaceTime HD камертай бөгөөд Mac зөөврийн компьютер дээрх хамгийн сайн нягтралтай бөгөөд гэрэл багатай үед гүйцэтгэлийг хоёр дахин нэмэгдүүлж өгчээ. Камерын систем нь хүчирхэг дүрсний дохионы процессор болох (ISP) болон M1 Pro ба M1 Max-ийн Neural Engine-ийг ашиглан видео чанарыг дээд зэргээр сайжруулдаг.
Мөн өндөр нарийвчлалтай шинэ зургаан чанга яригчтай дууны систем орчны чимээнээс хүний яриаг тусгаарлаж илүү тод сонсгож өгнө. Үүнээс гадна дууны бассыг 80% илүү авах боломжтой болсон.
MacBook Pro-ийн дэлгэцний хувьд мини LED Liquid Retina XDR дэлгэцтэй бөгөөд 120 Гц дүрс шинэчлэх ProMotion технологитой юм. MacBook Pro нь MagSafe цэнэглэгчтэй болсон бөгөөд 30 минутын дотор цэнэгийн 50 хүртэл хувиар хурдан цэнэглэх боломжтой болжээ. Видео бичлэгийг тоглуулахдаа 14.2 инчийн загвар нь 17 цаг тасралтгүй ажиллах батарейтай бол 16.2 инчийн загвар нь 21 цаг видео тоглуулах боломжтой юм.
Шинэ MacBook Pro нь давхар аноджуулсан Magic Keyboard-той болсон бөгөөд товчлуурууд дээр гэрэлтэж гоёмсог харагдах болжээ.
MacBook Pro -н их биеийг 100 % дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийсэн бол үндсэн логик хавтангийн гагнуур нь 100 % дахин боловсруулсан цагаан тугалгаар хийгджээ. MacBook Pro нь сэргээгдэх эрчим хүч ашиглан үйлдвэрлэгдэж, эрчим хүчний хэмнэлтийг хийсээр байна.
macOS Monterey Үйлдлийн систем
Шинэ 14 болон 16 инчийн MacBook Pro нь дэлхийн хамгийн дэвшилтэт үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох macOS Monterey-тай хамт танилцуулагддаа. MacOS Monterey болон хүчирхэг шинэ M1 Pro болон M1 Max -ийн хослол нь хэрэглэгчдэд Apple -ийн бүтээгдэхүүнийг хооронд илүү уян хатан, илүү хялбар үр ашигтайгаар хэрэглэх боломжийг олгосон. Live Text болон Visual LookUp зэрэг шинэ функцүүд тусламжтайгаар хэрэгтэй мэдээллийг хялбар олохоос гадна Safari-г илүү хялбар ажиллуулах боломжийг болгосон байна.
MacOS Monterey болон Apple -ийн хүчирхэг чипний тусламжтайгаар Mac хэрэглэгчид урьд өмнө байгаагүй олон төрлийн програмуудыг ажиллуулах боломжтой болсон байна. Apple-ийн бүх Mac аппликейшнуудыг M1 Pro ба M1 Max дээр ажиллах боломжтой болгосноос гадна Lightroom Classic, Cinema 4D, Capture One, Xcode, Logic Pro гэх мэт 10,000 гаруй Universal програмууд болон нэмэлт өргөтгөлүүд ашиглах боломжтой. Хүчирхэг шинэ боломжууд нь Final Cut Pro болон Logic Pro дээр гарч ирдэг бөгөөд энэ нь бүтээлч хүмүүст M1 Pro ба M1 Max -ийн хүч чадал, гүйцэтгэлийг бүрэн ашиглах боломжийг олгоно.