Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 32 баг, суурин 38 цэгт 4,818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Эдгээрт 79 багийн 307 эмч, ажилтан ажиллах юм. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллах тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очин вакцин хийлгэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 51,
- II тунд 129,
- нэмэлт сэргээх тунд 1,246 буюу нийт 1,426 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.9 хувь байна. Мөн 2,940 жирэмсэн эх, 12-15 насны 67,386, 16-17 насны 26,477 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6