Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн халдвар илрүүлэхээр явуулын нэг, суурин найман шинжилгээний цэг ажиллана. Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр нэг цэг ажиллан 100-150 шинжилгээ авна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 40 шинжилгээ авах бололцоотой дөрвөн цэгийг зохион байгуулжээ.
Шинжилгээ авах цэгүүд 09:00-12:00 цагт ажиллана.