09:00 цагт "Монголын эдийн засгийн чуулган-2018" Төрийн ордонд үргэлжилнэ.
09:30 цагт Европын холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем(GSP+)-д Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат” буюу “GSP+3 төсөл”-ийн нээлт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.
09:30 цагт Монголбанкнаас "2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн" сэдэвт хэлэлцүүлэг Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.
09:30 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтын хаалтын арга хэмжээ Багшийн хөгжлийн ордонд болно.
10:00 цагт "Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого"-ын хэрэгжилт болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх танилцуулга, хэлэлцүүлэг “Holiday inn” буудлын хоёр давхарт эхэлнэ.
10:00 цагт Налайх дүүрэгт Нийслэлийн Цэргийн штабаас цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний анхан шатны бэлтгэл сургалтын явцтай танилцана. / Хангарьд ордноос унаа хөдөлнө/
Холбоотой мэдээ