COVID-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдсан оюутнуудыг киноны тасалбараар урамшуулна
11 сарын 17, 2021

МУИС-ийн Төв номын сангийн 203 тоотод арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд 09:00-20:00 цагт COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын явуулын цэг ажиллах юм. МУИС-ийн Захиргаанаас вакцины дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдсан нийт оюутнуудыг "Өргөө" кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна хэмээн мэдээлэв.

Иймд нийт багш, ажилтан, оюутнуудаа вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан байна.

Санамж:

  • Дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой.
  • Хэрэв хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдах юм.