Автомашиныг өвөлд бэлтгэх, хүйтний улиралд аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар анхаарвал зохих зөвлөгөөг Автотээврийн Үндэсний Төвөөс өгч байна.
Аливаа автомашин үйлдвэрлэгч өөрсдийн загварууддаа зориулан гаргасан урсгал засвар, техникийн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд санал болгодог.
Энэхүү урсгал засвар, техникийн үйлчилгээ нь тухайн автомашины аюулгүй ажиллагаа ба техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үндсэн зорилготой байдаг.
Автомашин нь олон төрлийн сэлбэг хэрэгсэл, эд ангиас бүрдсэн механикжсан тээврийн хэрэгсэл тул тодорхой цаг хугацаа, гүйлтийн дараа заавал урсгал, техникийн үйлчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Жишээ нь хөдөлгүүрийн тос солих, хөдөлгүүрийн агаар шүүр солих, эд ангиудын тосолгоо хийх, салоны шүүр солих, очлуур шалгах/солих гэх мэт.
Өвлийн дугуйг хэрхэн сонгох вэ?
Анхаарвал зохих нэг үзүүлэлт нь хуучин дугуйны үйлдвэрлэсэн оныг онцгой анхаарах. Хэдийгээр хээ сайтай буюу хээний элэгдлийн хувь бага ч үйлдвэрлэгдээд 3 жилээс дээш ашиглагдсан дугуй уян налархай шинж чанараа алдаж хатуурсан байдаг.
Энэ нь зам дугуй 2 -ийн барьцалтын коэффициентийг бууруулж тоормосны замыг уртасгаж ЗТО -ийн шалтгаан болох осолд орсон үед хохирлын хэмжээг тодорхой хувиар ихэсгэдэг байна.
Бидний сайн мэдэх хуучин дугуйн элэгдлийн хэмжээг илэрхийлсэн тэмдэглэгээ нь тухайн дугуйн аюулгүй байдлын түвшин буурч байгааг илэрхийлж өндөр хөгжилтэй оронд ашиглахыг хориглох үндэслэл болдог байна.
Иргэд дугуй засварын газраар үйлчлүүлэхдээ засварын үед дугуйн амсарт түрхэж байгаа тосон түрхлэгийг онцгой анхаарах шаардлагатай. Ихэнх дугуй засварын газрууд нь автомашинаас хаягдсан ажилласан маслог ашигладаг. Энэ нь засварын үед дугуйг обуданд угсрахад таатай байдаг ч тээврийн хэрэгслийг ашиглалтын үед өндөр хурдтай явах болон эргэх хөдөлгөөн хийх үед дугуй обуднаас мултрах улмаар зам тээврийн ослын үндсэн шалтгаан болдог.
Өвлийн дугуйг сонгохдоо дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцөлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай. Үүнд:
- АТ тэмдэглэгээ нь резин дугуй болон обудыг бүх төрлийн замд ашиглах тээврийн хэрэгсэлд (ATV) зориулсан болохыг тодорхойлно
- “TUBELESS” тэмдэглэгээ нь дотуур хаймергүй ашиглаж болохыг илэрхийлнэ.
- М+S тэмдэглэгээ нь шавар болон цасны зориулалттай зохион бүтээгдсэн болохыг илэрхийлнэ.
Дугуйг сонгох, солих үед эдгээр зөвлөмжүүдийг мөрдөж хэвшүүлснээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдлын бүлэгт хамаарах дугуйн аюулгүй ажиллагаа хадгалагдаж, зам тээврийн осолд өртөх магадлалыг тодорхой хувиар бууруулах боломжтой байдаг.