Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт гал гарч, ах дүү хоёр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 6-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшил бүхий 4х6 хэмжээтэй байшин шатсан тухай дуудлага Орхон аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 81-р ангид ирсэн байна.
Дуудлагын дагуу зургаан албан хаагч хэргийн газарт түргэн шуурхай ажиллаж, галыг хоёр цагийн дотор бүрэн унтраасан хэдий ч түймрийн улмаас тус сумын иргэн У гэгч 46 настай эрэгтэй, иргэн И гэх 40 настай эрэгтэй дүүгийн хамт амь насаа алджээ.