Европын зөвлөл виртуал хөрөнгийн арилжааг зохицуулах том алхмыг тавилаа
12 сарын 2, 2021

Европын холбоо виртуал хөрөнгийг зохицуулах хуулийн төсөл батлагдахад нэг алхмаар урагшиллаа.

Энэ долоо хоногийн 3 дахь өдөр буюу өчигдөр Европын Холбооны бодлогын чиг хандлагыг тогтоогч Европын зөвлөл нь Виртуал Хөрөнгийн Зах Зээлийг (MiCA) зохицуулах чигийг тогтоолоо. Энэ нь Зөвлөл болон Европын Парлиамент нь энэхүү хуулийн төсөл дээр хэлэлцэж, хуулийг батлан гаргана гэсэн үг юм.

Виртуал Хөрөнгийн Зах Зээлийг (MiCA) зохицуулах чиг нь Биткойн гэх мэт виртуал хөрөнгө болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг Европын Холбоо дотор үйл ажиллагаа явуулахад ашиглах лицензийн талаар мөн тусгажээ.

Энэхүү хуулийн төсөлд фэйсбүүкээс гаргаж буй “сагсаар баталгаажсан стэйблкойн” болон бусад хөрөнгөд суурилсан стэйблкойнуудыг зохицуулах талаар чухалчилсан байна. Энэхүү “хөрөнгөөр баталгаажсан токен”-уудыг гаргаж буй байгууллагуудын дагаж мөрдөх журам нь тухайн хуулийн төслийн 1/ 5-г эзэлсэн байна.

Европын зөвлөлөөс гаргасан 405 хуудас хуулийн шаардлагад Европын Холбоо нь хөрөнгөөр баталгаажсан токен нийлүүлэгчдийг “Бусад виртуал хөрөнгөөс илүү өндөр шаардлагыг хангах шаардлагатай” гэж дүгнэсэн байна. Хэдийгээр Европын Зөвлөлийн гаргасан хуулийн шаардлага өндөр байгаа ч энэ нь NFT токенууд буюу “Урлагийн үнэ цэнтэй, эзэмшигчид нь үнэ цэнийг нь тодорхойлдог токенууд”-д хамаарахгүй гэсэн дүгнэлтийг мөн тусгажээ.

Энэхүү хуульд хамрагдахгүй виртуал хөрөнгийн нөхцөлүүдээс дурдахад:

  • Урамшууллын журмаар болон үнэгүй олгогддог крипто хөрөнгө
  • Биет хөрөнгийг төлөөлж буй токэн
  • Үйлчилгээг төлөөлж буй токен
  • Олон Улсын Валютын Сан болон Олон Улсын Төлбөр Тооцооны Банк гэх мэт олон улсын байгууллагуудын хооронд хийж буй шилжүүлэг зэрэг оржээ.

MiCA хуулийн төсөл нь Цахим үйл ажиллагааны уян хатан байдлын Бодлого (DORA)-тэй зэрэгцэн хэлэлцэгдэх юм байна. Энэ нь Холбооны цахим хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийн нэг хэсэг нь болно.

Эх сурвалж: Coindesk Европын Зөвлөл