Цахим орчинд “Нацистуудын ард цагдаа нар өөрсдөө байдаг” гэсэн агуулга бүхий мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ЦЕГ-аас тайлбар өглөө. "Уг мэдээллийг шалгахад иргэн “Ц” нь “Покстрат” бүжгийн клубт багшилдаг бөгөөд гурван жилийн өмнө цагдаагийн ахмад ажилчид тэмцээний бүжгийн бэлтгэл хийхээр тус клубт очиход нь дүрэмт хувцсыг өмсөн зургаа авахуулсан байна.
Харин нацист загварын хувцсыг тус бүжгийн клубийн багш бүжигтээ зориулан хийлгэн өмсөж зургаа авахуулан цахим хуудсандаа байршуулж байжээ. Уг иргэн нь хоёр жилийн өмнө цахим хаягаа алдсан бөгөөд өнөөдөр түүний зургийг цахим орчинд түгээн худал мэдээлэл тараан түүний нэр төрд нь халдсанд гомдолтой байгаа тул энэ хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаад байна" гэв.