Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 375 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 384,086 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 374 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 227 нь Улаанбаатар хотод,
- 147 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,938 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,114 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,974 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2,034
- Хүндэвтэр-2,411
- Хүнд-571
- Маш хүнд-98 хүн байна.