1208 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ
1 сарын 11, 2022

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,208 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 397,664 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 36 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,172 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 842 нь Улаанбаатар хотод,
  • 330 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын эндэгдэл бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,483 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11,259 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,191
  • Хүндэвтэр - 2,669
  • Хүнд-590
  • Маш хүнд-33 хүн байна.