2089 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ
1 сарын 24, 2022

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,089 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 429,677 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,373 нь Улаанбаатар хотод,
  • 716 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54,136 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 3,731
  • Хүндэвтэр – 6,655
  • Хүнд – 1,084
  • Маш хүнд - 103 хүн байна.