Цахилгаан шатны хонгилд гурван настай хүүхэд унаж, амиа алдсан осол гарчээ
1 сарын 27, 2022

Цахилгаан шатны хонгилд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... дугаар байр цахилгаан шатны хонгилд хүүхэд унасан тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдрийн 17:40 цагт хүлээн авсан байна.

Энэ дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан тухайн орон сууцны долдугаар давхраас нэгдүгээр давхрын цахилгаан шатны хонгилд гурван настай хүү унаж бэртсэн байжээ. Хүүг дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэсэн ч эмнэлэгт очсоны дараа нас баржээ. Тус байрны цахилгаан шат ажиллахгүй засвартай байсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.