Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хорооны Улсын бүртгэгч нарт өргөө цагаан гэр олголоо
1 сарын 31, 2022

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 13 дугаар хорооны Улсын бүртгэгч Н.Энхтуул, 16 дугаар хорооны Улсын бүртгэгч Ж.Наранцэцэг нарт сар шинийн өмнө өргөө цагаан гэр олгож, батламжийг гардуулан өглөө. 13 дугаар хорооны Улсын бүртгэгч Н.Энхтуул нь төрийн байгууллагад тасралтгүй 25 жил, үүнээс 13 дугаар хорооны Улсын бүртгэгчээр 13 жил ажилласан. Эрүүл мэндийн шалтгаанаар байнгын эмчилгээ хийлгүүлж, гэр бүлээрээ айлын хашаанд гэр түрээслэн амьдарч байсан.

Мөн 16 дугаар хорооны Улсын бүртгэгч Ж.Наранцэцэг төрийн байгууллагад 26 жил ажилласнаас сүүлийн 13 жил Улсын бүртгэгчээр ажилладаг. Нөхөр нь хорт хавдраар оношлогдон байнгын асаргаанд эмчилгээ хийлгүүлдэг мөн айлын хашаанд гэр түрээслэн амьдарч ирсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж өргөө цагаан гэр тус тус олгож, дэмжлэг үзүүлэв.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Н.Энхтуул, Ж.Наранцэцэг нар нь улсад тасралтгүй 25-26 жил ажилласнаас 13-14 жил нь дүүргийн 13, 16 дугаар хорооны Улсын бүртгэгчээр үр бүтээлтэй ажилласан албан хаагчдын нэг.

Та бүхний өргөдөл, хүсэлтийн дагуу ар гэрт нь тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж сар шинийн өмнө өргөө цагаан гэр олгож байгаадаа баяртай байна. Сар шинийн баяраа өөрийн гэсэн өргөө цагаан гэртээ зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг онцлоод гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье” хэмээлээ.

 Иж бүрэн таван ханатай гэрийг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ нар хүлээлгэн өглөө.