Сүүлийн хоногт улсын хэмжээнд 694 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 428 нь Улаанбаатар хотод, 266 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2223
- Хүндэвтэр-4953
- Хүнд-768
- Маш хүнд-83 хүн байна.