Хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны сургалтыг танхимд бүрэн шилжүүлнэ
2 сарын 9, 2022

Их, дээд сургууль болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-ноос цахимаар эхэлсэн. Харин танхимын сургалтыг нь хоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ хэмээн өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэж байсан бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг огноог өөрчилжээ. Тодруулбал, их, дээд сургууль болон МСҮТ-ийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны сургалтыг танхимд бүрэн шилжүүлэхээр болов.