АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “Өдөөн хатгах үйлдэл хийгээгүй мөртөө Оросын цэргийн хүчний үндэслэлгүй халдлагад өртөж буй Украины ард түмний төлөө өнөө орой дэлхий нийтээрээ залбирч байна.
Олон хүний амь нас үрэгдэж, их хэмжээний зовлон шаналал авчирч болох дайныг Ерөнхийлөгч В. Путин урьдчилан төлөвлөж, сонгосон. Энэхүү халдлагаас үүдэх үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос улс хүлээх бөгөөд АНУ болон түүний холбоотон, түншүүд үүнд нэгдмэл, шийдэмгий байдлаар хариу өгөх болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно".
Ерөнхийлөгч Байдены мэдэгдлийг бүрэн эхээр нь унших: https://go.usa.gov/xzxxd хэмээн албан ёсны фэйсбүүк хуудастаа нийтэлжээ.