iOS 15.4 хувилбар шинэ загварын iPhone-уудад aмны хаалттай FaceID-ийг нэвтрүүллээ
3 сарын 15, 2022

Apple-ийн мобайл үйлдлийн систем iOS-ийн 15.4 дүгээр хувилбар өнөөдрөөс эхлэн зах зээлд нэвтэрч байна.

Шинэ хувилбарын нэвтрүүлж буй гол дэвшил нь царайгаар таних FaceID систем амны хаалттай үед ажилладаг болсон явдал юм.

Цар тахлын үед хүмүүс амны хаалт байнга зүүх болсон нь iPhone загварын гар утсандаа царайгаа таниулан нэвтрэхэд хүндрэл учруулж байлаа.

Энэ тохиолдолд нууц кодыг гараар оруулах үйлдлийг заавал хийх ёстой болдог байв.

Харин 15.4 хувилбар энэ хүндрэлийг засварласан байна. Гэхдээ зөвхөн iPhone 12 загвараас хойш зах зээлд гарсан загварууд дээр амны хаалттай Face ID систем ажиллах юм байна.

Ингэхдээ iPhone 12, 13 загваруудын үйлдлийн системийг iOS 15.4 хувилбараар шинэчилснийхээ дараа Settings -> Face ID & Passcode хэсгээс “Face ID with a Mask” тохиргоог идэвхжүүлэх юм байна.

Эх сурвалж: Apple