Д.Нямбилэгийг “Олимпын алдар” одонгоор шагналаа
3 сарын 15, 2022

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэгийн спорт, олимпизмын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй нар гардуулж өгөв.

Д.Нямбилэг нь “Токио-2020” зуны олимп, “Бээжин-2022” өвлийн олимп, “Жакарта-2018” Азийн наадам, “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-д гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан юм.

Энэ үеэр Д.Нямбилэг чөлөөт бөхийн ДАШТ-ээс бэлтгэн хэвлүүлсэн “Огшиж омогшсон Осло-2021” номын дээжээ МҮОХ-ны номын санд бэлэг болгон гардууллаа.

 Эх сурвалж: МҮОХ