Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 164 тохиолдол батлагджээ. Үүний 106 нь Улаанбаатарт, 58 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Халдварт өвчний улмаас 784 хүн эмнэлэгт, 2,911 хүн гэртээ эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл нэн хүнд 8, хүнд 119, хүндэвтэр 470, хөнгөн оноштой 187 хүн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Эмнэлэгт байгаа иргэдийн 185 нь хүүхэд бол жирэмсэн эх 33 байна.
Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл зэрэг 12 аймагт коронавируст халдвар бүртгэгджээ. Бусад аймагт халдварын тохиолдол гараагүй байна.