Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болж улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч нарын тэргүүтэй хүчтэнүүд зодоглосноос Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, "Эрдэнэсийн хотхон" ХХК, Их Монголын Хүчтэн Дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга найм даван түрүүллээ.
Холбоотой мэдээ