Ховд аймгийн Жаргалант сумын иргэн гурван өдрийн өмнө гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Иймд өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги болон цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн сумын нутаг дэвсгэрийн хүрээнд 80 км газарт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ. Гэтэл тухайн өдрийн 21:53 цагт сураггүй алга болсон иргэний эгч Онцгой байдлын газартай холбогдож тухайн иргэнийг гэрээсээ баруун зүгт 8 км-т байрлах малчин Э-гийн гэрт эсэн мэнд очсон тухай мэдэгдлээ. Мэдээллийн дагуу тус сумын цагдаагийн газарт хандаж шалгуулахад ирсэн болох нь тогтоогдсон байна.
Холбоотой мэдээ