УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл болон Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл зэрэг 20 асуудал хэлэлцэхээр товлоод байгаа юм.
Холбоотой мэдээ