Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Их цахирын хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 1 хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 20 км замыг туулан очиход малчин 33 настай, эрэгтэй З нь 12 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаднаас буух боломжгүй болсон байсныг 01:00 цаг ажиллан тухайн иргэнийг 12 бог малын хамт эсэн мэнд хаднаас буулгасан.
Холбоотой мэдээ