МҮЭХ-ноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж танилцууллаа. Улаанбаатарт худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар, шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар, үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар, үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар, адууны мах 20 хувиар, сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар, ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар, элсэн чихэр 2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар, монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар, лууван 50 хувиар, сонгино 75 хувиар, тахианы мах 22,4 хувиар, шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар, дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар, газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувийн тус тус өсчээ. Мөн нэг ам.доллар 2022 оны 3-р сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон талаар мэдээллээ.
Холбоотой мэдээ