Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат малчин Б нь энэ сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хураана гэж мотоцикльтой яваад сураггүй болсон байна. Мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикль болон эд зүйлсийг нь олсон байна. Энэ тухай дуудлагыг 12 дугаар сарын 5-ны өдрийн 00:48 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 01:20 цагаас зохион байгуулаад байна.
Холбоотой мэдээ