22.4 мянган тонн хүнсний буйдайг төр худалдан авч, нөөцөлнө
4 сарын 14, 2022

2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлага хангаж байгаа 22.4 мянган тонн хүнсний буудайг Төр худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэснийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Мөн Засгийн газраас хүнсний ногооны ил талбайн тарималд дэмжлэг болгож татаас олгохоор болсон байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд тариаланчдад тариалсан нэг тонн хүнсний ногоо тутамд 100 мянган төгрөг олгох аж. Ингэснээр хүнсний ногооныхоо нөөцийг дотоодоос хангахад томоохон хөшүүрэг болно гэж үзэж байгаагаа салбарын сайд онцоллоо.