БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Улаан загалмай” нийгэмлэгээс ХӨСҮТ-д амьсгалын замын халдварт өвчтэй хүнийг тээвэрлэх зориулалттай агаарын сөрөг даралтат систем бүхий бүрэн тоноглогдсон хоёр ширхэг түргэн тусламжийн автомашин хандивлалаа. Энэхүү автомашин нь амьсгалын замаар халдварлах өвчний үеийн тээвэрлэлтийн явцад яаралтай тусламж үзүүлэх бөгөөд зөөврийн хүчилтөрөгчийн хананы систем, ЗЦБ, дефибрилятор, монитор, зохиомол амьсгалын аппарат бүхий яаралтай тусламжийн цүнх, хананы кварцан ариутгал, агааржуулалтын системийн нэгдсэн удирдлага зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон аж.
Холбоотой мэдээ