Коронавируст халдварын 34 тохиолдол батлагджээ
4 сарын 19, 2022

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 34 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 26 нь Улаанбаатар хотод, 8 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 166 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 524 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 41 нь хүнд, 97 нь хүндэвтэр, 14 нь хөнгөн оноштой байгаа юм. Тэдний ес нь хүүхэд бол нэг нь жирэмсэн эмэгтэй байна. Орон нутгийн хувьд, дөрвөн аймагт буюу Өмнөговьд хоёр, Дархан-Уулд хоёр, Дорноговьд гурав, Ховд аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.