АНУ-аас Монголд суух Элчин сайдад нэр дэвшигчийг танилцууллаа
4 сарын 19, 2022

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден засаг захиргааныхаа гол албан тушаалуудад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрсийг танилцууллаа. Тэрээр Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Ричард Ли Буанганыг, Бүгд Найрамдах Мали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Рахна Сачдева Корхоненыг, Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамны Төлөвлөлт, үнэлгээ хариуцсан нарийн бичгийн даргын туслахад Ребекка Хаффажиг, Ахмад дайчдын хэрэг эрхлэх яамны Ахмад дайчидтай харилцах зөвлөлийн даргад Жайме Арейзага-Сотог тус тус нэр дэвшүүлсэн байна.