УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Казиногийн тухай хууль батлах талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Хөшгийн хөндийд байгуулагдах эдийн засгийн чөлөөт бүсийн нэг хэсэг нь аялал жуулчлал. Энд нисэх онгоцны буудлаа түшиглэсэн хот бий болгоно гэж үзэж байгаа учраас түүндээ зориулсан төлөвлөлтүүдийг хийнэ. Судалгаагаар тоглоомын салбартай 155 орон байна. Энэ орнуудад эдийн засгийн өсөлт нь 35 хүртэлх хувиар өссөн үзүүлэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, гаднын жуулчдыг татан авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар Монгол Улс 450-500 мянган жуулчин хүлээн авч байгаа. Энэ нь Монгол Улсын ДНБ-ий 3.4 хувийг бүрдүүлдэг. Бид гадаадын жуулчдыг татаж чаддаггүй. Тэр тусмаа мөнгөтэй аялагчид Монголыг зорьж ирдэггүй. Тиймээс монгол хүн тоглодоггүй Казиногийн хуулийг батлах хэрэгтэй. Монгол хүнийг тоглуулахгүй гэж хуулиар хориглох нь зөв. Гадныханд илүү нээлттэй үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр 20-30 мянган залуучуудын ажлын байр бий болно." хэмээлээ.
Холбоотой мэдээ