А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгохыг хориглосон
4 сарын 22, 2022

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийн мөнгөтэй холбоотой тайлбар хийлээ. Тэрбээр "Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүйгээр тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу шилжүүлэх, эсвэл асран халамжилж буй эмээ, өвөө, ах эгчид нь шилжүүлэх зохицуулалтыг Хүүхдийн мөнгөний журамд оруулсан. Ингэснээр хүүхдийн хүчирхийллийн нэлээд олон кейсийг үр дүнтэй шийдвэрлэж байна. Мөн хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон байна” гэжээ.