Улсын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 270 гаруй цэцэрлэг шаардлагатай байна. Энэ хэмжээний цэцэрлэгийг богино хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй учир төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх гаргалгааг гаргажээ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар 100 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тавиад өгье. Та бүхэн тодотголоо хийгээд 100 тэрбумаа босго. Тэгээд 200 тэрбумын багц арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалаа байхгүй, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгоё. Энэ бол 2022 онд багтаан хийх ажил шүү. Шаардлагатай бол 2023 онд нэмж төсөв тавина. Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг иж бүрэн шийдье" гэв.
Холбоотой мэдээ