Насанд хүрэгчдийн 2022 оны УАШ волейболын тэмцээн Өвөрхангай аймагт болж байна. Тэмцээн энэ сарын 30-ны өдөр дуусах юм. Тэмцээнд 22 багийн 200 гаруй тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж "Өнгөрсөн намар Волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулж, нийслэл, 21 аймгаас, 46 багийн 460 гаруй тамирчин оролцсон. Энэ удаагийн тэмцээнд ч олон аймаг, байгууллагаас шилдэг тамирчид хүрэлцэн ирж, иргэдэд маань долоо хоногийн турш волейболын гайхамшгийг мэдрүүлж байгаад баяртай байна” хэмээв.
Холбоотой мэдээ