Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Гурил үйлдвэрлэгч ААН-үүд болон дотоодын мах бэлтгэлийн ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 3 хувийн хүүтэй гаргах, үүний зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар дэмжлэг болгохоор боллоо. Энэ нь мах, гурилын үнийн дарамтыг буулгахаар Засгийн газраас гаргаж буй хүүгийн татаасын дэмжлэг юм. Арилжааны банканд хүсэлтээ тавиад, санхүүжилтээ аваад явна" гэв.
Холбоотой мэдээ