Т.Ганболд, эхнэр Х.Янжингаад нарын салалттай холбоотой асуудлаар Хууль зүйн, байнгын хорооны сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад уг асуудалтай холбоотой танилцуулга бэлдэж ир” гэсэн үүрэг өгсөн. 2016 онд иргэн Т.Ганболд, эхнэр Х.Янжингаад нар гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн бүртгэл хийгдсэн юм билээ. 2021 онд харин Т.Ганболдын зүгээс “Би биеэр очиж гэрлэлтээ бүртгүүлээгүй, Монгол Улсын хуулийг уг гэрлэлтийн бүртгэл хийгдсэн” гээд улсын хяналтын ахлах байцаагчид гомдол гаргасан. Улсын хяналтын ахлах байцаагч уг гомдлын дагуу шалгалтын ажил хийхэд тухай үед гэрлэлтийн бүртгэлийг биеэр хийгдээгүй гэсэн нь тогтоогдсон гэсэн танилцуулгыг надад өгсөн. Өөр мэдээлэл байхгүй байна. Гэр бүлийн эрхзүйд гэрлэлт гэдэг сэтгэл хөдлөл шаардсан харилцаа байдаг. Энэ ч утгаар гэрлэлтийн бүртгэл хийх, төрийн үйлчилгээг авахдаа заавал гэрлэгчид биечлэн очих ёстой гэсэн шалгуур тавьдаг.
Улсын бүртгэлийн байгууллага бол одоогийн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том датаг цуглуулсан байгууллага. Тавдугаар сарын 1-нээс эхлээд цахимын багц хуулиа хэрэгжүүлж эхлэх гэж байна. Тэгээд бүх нийслэлийн есөн дүүрэг, төвүүд, 21 аймгийн төвөөр эхэлж, тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлнэ. Тавдугаар сарын 15-наас эхлэн бүх хорооны улсын бүртгэлийн ажилтнууд, бүх сумын улсын бүртгэлийн ажилтнуудаар дамжуулж цахим тоон гарын үсэг олгох ажлыг хийнэ. Тэгэхээр энэ нь бүх мэдээлэл тухайн иргэндээ нээлттэй болно гэсэн үг” гэлээ.