Т.Доржханд: Пүрэв гарагт “Өөрсдөө өөрчил эсвэл тар” тайван жагсаал зохион байгуулна
5 сарын 2, 2022

Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би УИХ-ын гишүүний суудалд сууснаас хойш УИХ-ын нэр хүндийг өсгөе, өөрчилье гэж их зүтгэж ажиллаа. Гэхдээ энэ бүтэшгүй юм байна. Иймд УИХ-ын гишүүний хувиар өнөөдрөөс хойш гишүүний хувиар оролцох боломжгүй болж байгаагаа мэдэгдэж байна. Энэ пүрэв гарагт буюу тавдугаар сарын 05-ны өдөр 12:00 цагаас “Өөрсдөө өөрчил эсвэл тар” гэх тайван жагсаал зохион байгуулна. Залуучууд нэгдэхийг хүсэж байна. Хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй байна. Иргэдээс гарын үсэг цуглуулж, шаардлагаа тавина. УИХ-аас тогтолцоогоо өөрчилье гэж гуйж ханалаа, бүтэхгүй юм байна. Тийм болохоор талбай дээр гарч байна” хэмээлээ.