Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд “UB CUP 2022” тэмцээн энэ сарын 8-нд эхэлнэ. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Ингэхдээ төв талбайд 90X45 харьцаатай хөл бөмбөгийн талбай байгуулахаар болж байна. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл есөн дүүргийн шигшээ багууд оролцох юм. Одоогоор Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг бүртгүүлжээ. Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 5-нд Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болж, оролцох багууд тодорхой болох юм. Аваргын цомыг хүртсэн дүүргийн шигшээ баг Увс аймгийн Улаангом суманд болох 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай үндэсний цомын төлөөх финалын нэг тоглолт хийнэ.
Холбоотой мэдээ