Улаанбаатар Дулааны Сүлжээ /УБДС/ ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг гаргажээ. Засварын ажил тавдугаар сараас эхэлж байгаа бөгөөд энэ жил засварын ажлыг аль болох шахаж, хурдан хугацаанд хийхээр ажиллаж байгааг тус компанийн зүгээс мэдэгдэв. Дулааны шугамын засварын үеэр орон сууцны айл өрх болон албан байгууллага, ААН-үүдийн хэрэглээний халуун усыг тасалдаг. Ингэснээр халуун усгүй байсан хоногийн мөнгийг төлөхгүй байя гэх санал, шүүмжлэл иргэдээс гардгийг уламжлахад "Айл, өрхүүд усны тоолууртай байдаг. Тоолуурын заалтаар халуун, хүйтэн усны хэрэглээний төлбөр төлөгдөнө" гэсэн юм. Өөрөөр хэлбэл халуун ус хязгаарласан хоногийн хэрэглээний төлбөр гарахгүй юм байна. Тавдугаар сард халуун ус хязгаарлах байршлын хуваарийг хүргэж байна.
10абвгд, 1а 3де магистраль Тавдугаар сарын 16-26 /10 хоног/
- БӨҮР
- ГОВЬ-2 ХК орчим
- Төв цэнгэлдэх
- Хүннү
- Рапид хороолол
- 120 мянгат
- Туулын хөвөө
- Зайсан орчмын орон сууцны хороолол
- ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
- Арьс ширний үйлдвэрийн район
- 19-р хороолол ормын хэрэглэгчид
9бвгпеж, 13-р магистраль Тавдугаар сарын 23-31 хооронд /8 хоног/
- ЗХ-ний 013-р анги
- Дэвшил трэйд ХХК
- Монос
- Цэргийн хотхон
- төв цэнгэлдэх байгууламж
- Арван буудал орчим
- Нефть бааз
- Залуус хотхон
- Алтан тариа
- Мах комбинат
- 21 хороолол
- Орчлон содон хороолол
- Карьер
- Буян ХХК
- Буянт ухаа 1, 2 хороолол
- Шинэ яармаг хороолол
- Спорт ордон
- Чингис хаан нисэх буудал орчмын хэрэглэгчид
Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчилж байгаа билээ. Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх юм байна. Айл өрхийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг УБДС/ ТӨХК-ийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой.