Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг хамтатган тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Энэ жилийн баяр наадмын ерөнхий найруулагчаар Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллах юм байна. Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар 2016, 2017, 2018 оны баяр наадмыг найруулж байсан туршлагатай билээ.
Холбоотой мэдээ