Монгол Улсад музейн салбар үүсэж байгуулагдсны 95 жилийн ой, Олон улсын музейн өдөрт зориулан Богд хааны ордон музейд энэ сарын 16-22-ны өдрүүдэд “Хааны ордны хавар-2022” музейн нээлттэй өдрүүдийг зохион байгуулж байна. Музей үзэх тасалбарын үнийг нэг гэр бүлд нэг буюу 50-75 хувь чөлөөлнө. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй үзэх гэнэ. Мөн дуучин Г.Оюунцэцэг болон хөгжимчин Ж.Цэнгэлмаа, хөөмийч Д.Даваасүрэн нар “Хаан ордны аялгуу” Монгол асарт эгшүүлж, “Хос шаглаа” уран хатгамлын үзэсгэлэнг дэлгэх аж.
Холбоотой мэдээ