Нэг өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ 2022 оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 85.8 (7.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 52.6 (4.5%) мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 49.6 (17.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого нь 2022 оны нэгдүгээр улиралд 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 307.7 (23.0%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 125.2 (34.6%) мянган төгрөгөөр, цалин хөлсний орлого 97.5 (14.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Холбоотой мэдээ