Хүүхдийн тусламжийн 108 утсанд 26 мянга гаруй дуудлага иржээ
5 сарын 19, 2022

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд 26 мянга гаруй дуудлага иржээ. Монгол Улс 2005 онд Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Дотнын анд-1979” нэртэйгээр анх нээж байсан. Харин 2014 онд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн тусламжийн утасны дугаарыг гурван оронтой болгох шийдвэр гаргаж 108 болгож байжээ. Ийнхүү 2016 оноос Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 168 оронд 173 хүүхдийн тусламжийн утас ажиллаж байна.