Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татаад буй. Өмнө нь тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн.
Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын
хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд нэр бүхий дөрвөн
гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Тэгвэл
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох тухай
саналыг шүүхэд хүргүүлжээ.